УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫН АХИН НЭГ УХУУЛАГЧ ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙДАЛТАЙ НАС БАРЖЭЭ

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫН АХИН НЭГ УХУУЛАГЧ ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙДАЛТАЙ НАС БАРЖЭЭ

  УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан Төв аймгийн Сүмбэр сумын иргэн өөрийгөө боомилж, амиа хорлосон гэх мэдээлэл бий.  Уг хэргийн  талаар Сумбэр сумын МАН-ын даргаас тодрууллаа.

     Тэрбээр “Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллаж байсан 40 гаруй насны эрэгтэй амиа алдсан нь үнэн. Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллах албан ёсны гэрээтэй байсан юм билээ. Талийгаач тухайн өдөр ухуулагчаар ажиллаагүй, намын байранд ирээгүй. Тийм учраас юунаас болж амь эрсдсэн болохыг нь бид мэдэхгүй. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Ийм учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

    Харин бусад эх сурвалжийн манай сайтад өгсөн мэдээллээр талийгаачийн цогцсыг ар гэрийнхэн  шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү зөвөөрлөж байгаа гэв. Талийгаач гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байж болзошгүй гэнэ. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Шарын гол суманд Ч.Ундрам гишүүний ухуулагчаар ажиллаж байсан 18-19 насны хоёр иргэн усанд живж, амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан билээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд