Д.ӨНӨРБОЛОР ГИШҮҮНИЙ ШАДАР ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН 62 НАСТАЙ ЭМЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Д.ӨНӨРБОЛОР ГИШҮҮНИЙ ШАДАР ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН 62 НАСТАЙ ЭМЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

 Д.Өнөрболор сумын шадар туслахаар ажиллаж байсан 62 настай, Ц гэх эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн учир битүүлгээр амиа алджээ. Талийгаач УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байж. Талийгаач тэр өдөр сумын айлуудаар явж, ухуулга, сурталчилгаагаа хийж, намын байрандаа тайлангаа тавиад явжээ. Ингээд өглөө нь нас барсан байдалтай гэрээсээ олдсон байна.

      Энэ талаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Талийгаач Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байсан юм байна лээ. Намын байрандаа тайлангаа тавьчихаад, гэр рүүгээ явсан гэсэн. Тэгээд өглөө нь нас барсан байсан гэсэн. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Шалтгаан нөхцлийг нь хууль хяналтын байгууллага тогтооно байх. Талийгаач ганцаараа амьдардаг байсан. Ганц хүүтэй, хүү нь оюутан” гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд