Стадионы чанх ард наадмын хуушуурын нэгдсэн асруудыг байршуулахаар талбайг засаж байна

Стадионы чанх ард наадмын хуушуурын нэгдсэн асруудыг байршуулахаар талбайг засаж байна

Улсын баяр наадмаар бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх ард талын 7,600м.кв талбайг зузаан асфальтаар хучилт хийж байгаа аж. Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд байрлах юм байна.

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Стадионы чанх арын 7,600м.кв талбайг 9см зузаантай асфальтаар хучилт хийж байна.

Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд (food street) хийх төлөвлөлт гарсан. Ногоон зүлэг хийхээр олон хүний хөдөлгөөн урсах тул ингэж төлөвлөлт хийгдсэн.

Энгийн өдрүүдэд машингүй бүс байх, иргэдэд чөлөөтэй задгай талбай хэлбэрээр ашиглуулах, тодорхой талбайд хиймэл зүлэг дэвсэх, дугуй унах, жижиг картинг машин унах талбай гаргаж өгөх, авч болдог сүүдрэвчүүд, талбайгаа тойроод жижиг өнгө үзэмжтэй хогийн савнууд төлөвлөж, иргэд суух сандлууд байрлуулна.

Харин олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, тоглолтын үед зогсоол хэлбэрээр ашиглаж болохоор олон талт хэрэглээгээ бодож, зохион байгуулалт төлөвлөлт хийлээ" гэв.

"Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод хуушуур, углаашийн худалдаа болчихдог. Энэ жил өөр байдлаар тэмдэглэнэ" гэж хотын дарга өмнө нь мэдэгдэж байсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд