Ирэх даваа гарагаас халуун ус хязгаарлах БАЙРШЛУУД

Ирэх даваа гарагаас халуун ус хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засвар хийх ажил үргэлжилж байна.

"УБДС" ТӨХК-аас гаргасан хуваарийн дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагт/2024.07.01/ дараах байршлуудад засвар хийгдэх бөгөөд халуун ус хязгаарлагдана.

  1. Хурд хорооллын орон сууц орчим
  2. Эрэлийн орон сууц орчим
  3. Жигүүр грандын орон сууц орчим
  4. Отгонтэнгэр дээд сургууль
  5. Жуков орчим
  6. Монгол кино нэгтгэл
  7. Баянзүрх дүүрэг
  8. ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
  9. Цагдаагийн авто бааз, ЗЦГ
  10. Стар эстэйтс
  11. Континентал зочид буудал
  12. Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
  13. 21 дүгээр сургууль орчим
  14. Бөхийн өргөө орчим
  15. Зүүн хүрээ орон сууцны хороолол
  16. ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид

Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна. Төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглол насжилт, ашиглалтын түвшнээс хамааран жил бүр засвар хийх нь халаалтын улиралд гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготойг албаныхан мэдээлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд