Киргизстан Төв Азийг усны эрчим хүчээр хангана

Киргизстан Төв Азийг усны эрчим хүчээр хангана

Төв Азийн бусад орнууд газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй байж болох ч Киргизстанд үүнээс ч илүү үнэ цэнтэй зүйл болох усны асар их нөөц бий.

Төв Азийн таван “Стан” улс эрчимтэй хөгжиж байна. Киргиз улс бүс нутгийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн төв болж чадвал эрчим хүчний алдагдлаа даван туулахын зэрэгцээ эрчим хүчний экспортоос олох байнгын орлогын эх үүсвэрээр эдийн засгаа өсгөх боломжтой гэж үзэж байна.

Тус улсын Засгийн газар 1.8 ГВт-ын хүчин чадалтай Камбарата-1 усан цахилгаан станцыг (Камбарата-1 УЦС) хэрэгжүүлэхэд шаардлагатай таван тэрбум ам.долларын хөрөнгө босгох ажлыг эхлүүлжээ. Киргизийн ЗГХЭГ-ын дарга Акылбек Жапаров олон улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллагууд (ОУСБ) болон олон улсын хөрөнгө оруулагчдад Камбарата-1 төслийг танилцуулсан байна. “Камбарата-1 нь Бүгд Найрамдах Киргиз улсын эрчим хүчний салбарт хувьсгал хийнэ. Энэ бол зөвхөн манай улсын хувьд чухал төсөл төдийгүй дэлхий нийт, бидний хамтын ногоон ирээдүйн нэг хэсэг юм” гэж Жапаров ярьжээ. Уг цахилгаан станц баригдах “Naryn” гол нь Тянь Шань уулсын(“Тэнгэрийн уулс”) мөсөн гол, цасаар “тэжээгддэг”. Казахстан, Туркменистан нь газрын тос, байгалийн хийн асар их ордуудтай бөгөөд үүгээрээ бүх хэрэгцээгээ хангах боломжтой. Харин Узбекистан ОХУ-тай хоёрдугаар сард 12 тэрбум шоо метр байгалийн хийн импортлох гэрээнд гарын үсэг зурсан ч ДНБ-ий жилийн өсөлт нь зургаа орчим, хүн амын өсөлтийн улмаас ойрын жилүүдэд эрчим хүчний хомсдолд орох төлөвтэй байна. Бүгд Найрамдах Киргиз, Тажикистан хоёр нь Төв Азийн гол мөрний эх үүсвэр болдог уулархаг нутаг юм. "Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд Төв Азийн хүн ам 27 хувь, хүнсний хэрэгцээ 35 хувь, ундны усны хэрэглээ 50 хувь болж өсөх төлөвтэй байна. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров “Бүс нутгийн далайд гарцгүй байршил, байгалийн нөөцийн хараат байдал, санхүүгийн хөгжил бага, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг тулгамдсан асуудлуудыг даван туулах нь чухал. Ус бол Төв Азийн амин судас” гэжээ.

Тэрбээр "Зарим газар жилийн тодорхой цагт цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломжгүй байдаг бол зарим газарт иргэдийн унд, усалгааны ус хүрэлцдэггүй" хэмээжээ.  Киргизийн Төв Азийн хөрш орнууд “Камбарата-1”төслийг ихээхэн сонирхож байгаа нь гайхах зүйл биш юм. Төсөл үнэхээр том учраас бүс нутгийн хэмжээнд хэрэгжих ёстой. Акылбек Жапаровын Вена хотод танилцуулсан нийт 16 тэрбум долларын өртөгтэй цэвэр эрчим хүчний 12 төслийг засгийн газрын тэргүүлэх зорилт болгов. “Камбар-Ата-1” далангийн өндрийг 256 метр байхаар төлөвлөжээ. Усан сангийн хэмжээ 5.4 тэрбум шоо метр болох аж. Бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил 10 орчим жил үргэлжлэх юм байна. 1860 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 5.6 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай “Камбар-Ата-1” нь бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой юм.  Төслийн хүрээнд чулуулаг дүүргэх далан, дөрвөн гидроагрегат бүхий үйлдвэрийн барилга, ус асгах суваг, туннель, ажлын бааз, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг багтана. Өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл таван жилийн төлөвлөгөөг баталсан. Мөн өдөр Удирдах зөвлөлөөс “Камбар-Ата-1”-ийн ТЭЗҮ-ийг шинэчлэхэд таван сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэхийг зөвшөөрөв.

Жапаров олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, компаниудыг орчин үеийн уур амьсгалын сорилттой уялдуулан эрчим хүчний төслүүдэд оролцохыг уриалав. "Бид хамтдаа энэхүү амбицтай алсын хараагаа хэрэгжүүлж, бүс нутгийнхаа эрчим хүчний тогтвортой байдал, байгаль орчны тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж чадна" гэж Жапаров үзэж байна.

https://www.intellinews.com/forget-oil-forget-gas-kyrgyzstan-has-plans-to-power-central-asia-with-water-329498/?source=kazakhstan

 

facebook

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд