Ч.Намшир: Яармагийн зураг төсөл дээр ажиллаж байгаа нөгөө тэнэг инженер нь би байна

Ч.Намшир: Яармагийн зураг төсөл дээр ажиллаж байгаа нөгөө тэнэг инженер нь би байна

Нийслэлийн замын хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөөлөл, "Тотал Инж" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр, зураг төслийн зөвлөх инженер Нанжид нар Яармагт баригдаж буй шинэ гүүрний талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн замын хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөөлөл: Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох томоохон төсөл байгаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу автозамыг хөгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр бид ажилладаг. Энэ төлөвлөгөөний дагуу хотын 5 жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүн дээр бид хотын Шинэ тойрог зам төслийг ярьж байгаа. Шинэ тойрог замыг холбож буй үндсэн том босоо тэнхлэгийн замууд яригдана. Холбоос гол замуудыг хийхийн тулд өнөөдрийн энэ төсөл зөвхөн эхлэх шатандаа явж байна. Хамгийн түрүүнд бид Туул голтой холбох түүнийг даван гарах гүүрний ажлыг эхлүүлсэн. Гүүрийн ажилтай цуг холбоос зам хийгдэж байгаа. Нэгдүгээр үе шатанд ТЭЦ-ийн замыг Наадамчдын замтай холбох босоо тэнхлэгийн 2.8 км замыг, замын байгууламжийг барьж, энэ жилдээ хөдөлгөөнийг нээнэ гэсэн зорилго тавьсан. Хоёрдугаар шатанд Яармаг шинэ суурьшлын бүсийн гол холбоос замууд тавигдана. Үүнд 8 км орчим баригдах ёстой. Шинэ гүүртэй холбоно. Энэ төслүүдийн хүрээнд нийт 7 том гүүр баригдана. Бид өнөөдөр 3 жижиг гүүрийг барьчихсан. Наадамчдын зам дээр холбох том гүүрийг одоо барина. Үүнд ганцхан зам барилгын ажил явагдахгүй. Инженерийн дагуу шугам сүлжээ, хүчитгэх, хамгаалах, шилжүүлэх ажлыг давхар хийнэ. Цаашлаад үүнийгээ бид хонгилын системээр хийх ажлыг ч давхар хийж байна. Энэ бол цогц ажил. Өнөөдрийн харагдаж байгаа шиг ганц гүүрний ажил биш. Одоо бид барилгын үе шатыг, усны хуваарилалт, салаа голуудад гаргаж ирэх гүүрний хэсгүүд явагдаж байна. Түүний дөхөх зам, далангуудын ажил хийгдэж байна. Эд ажлын үе шатандаа яваа.   

"Тотал Инж" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр: Бид тендерт оролцохдоо яавал сайн хийх вэ, яавал чанартай хийх вэ, яаж инженерийн шийдэлтэй олон жилийн баталгаатай хийх вэ гэдэг зүйлээр уралддаг болохоос муу, чанаргүй, өнөө маргаашаа аргалъя гэж хийдэггүй. Сонгууль ч гэсэн тэгж л явмаар юм. Аливаа нэг нам эвслийн талд ормооргүй байна. Бид инженерүүд өнөөдөр бухимдал үүсгээд буй хоцрогдсон хөгжлөө, сүлжээгээ гүйцээх гээд дагаад л хийгээд л явж байхад улам л мэрээд, унагаад явах юм. Үүн дээр их харамсаж байна

Зөвлөх инженер Ч.Намшир: Шороон дээр гүүр тавьчихлаа гээд эвлүүлэг хийгээд цахим сүлжээгээр тарааж замчдын нэр төлд халдаж байна. Би 2021 оноос Яармагийн гол замын зураг төсөл хийж эхэлсэн хүн. Энэ бүс нутаг 70 мянган хүн амд зориулсан зам. Ийм замд ямар байх вэ гэдгийг их тооцоолох шаардлагатай байсан. Өнөөдрийн түгжрэлтэй замд дахин нэг түгжрэлтэй замыг холбож болохгүй. Би ганцаараа зургаа гаргаад үүгээр хий гэдэггүй. Шат шатандаа шалгуулж, зөвшөөрөл авдаг. Би олон хувилбараар зурсан. Хувилбар бүрээ хурлаар оруулж, одоогийн хувилбарыг сонгосон.

Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий. Төлөвлөлтийн өндөр өөрчлөгдөж байгаа. Нураагаад дахиад баривал улсын мөнгийг шамшигдуулсан асуудал болно. Тэнэг инженер хийчихлээ гээд байна. Тэр нь би байна.

Бороо орсон үед наанаас нь зураг аваад түгээж байна. Дрон нисгэсэн дээр маш тодорхой харагдаж байгаа.

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд