Эрчим хүчгүй цорын ганц сум буюу Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанаар  хангагджээ

Эрчим хүчгүй цорын ганц сум буюу Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанаар хангагджээ

Монгол Улсын сум суурин газруудаас эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй цорын ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сум эрчим хүчээр хангагджээ. БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангасан байна.

Тус сум нь өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, 3000 кВт/цаг цэнэг хуримтлуурын систем, 300 кВт-ын нөөц дизель цахилгаан үүсгүүр бүхий хосолсон системээс хангагдаж байсан ч эрчим хүчээр хязгаарлалттай хангагдаж байсан юм. 

 Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн 60 кВт, Тонхил сумын Алтансоёмбо багийн төвийн 30 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн цэнэг хуримтлуур болон инвертерийг шинэчлэх ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулжээ. Тус ажлын хүрээнд дээрх хоёр багийн 70 орчим өрхийн цахилгаан хангамж сайжирсан байна.

Эрчимч хүчний нэгдсэн системд холбогдоогүй байсан цорын ганц сум эрчим хүчээр хангагджээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд