Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлийн жилүүдэд мориноос унаж бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол тасралттүй гарах болсон. Тэгвэл энэ сар /2024.06/-д л гэхэд мориноос унаж бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал,өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад "бага насны хүүхэд мориноос унаж нас барсан" гэх хоёр харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тухайн харамсалтай хэрэг явдлууд Өвөрхангай, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 19, 23-ны өдрүүдэд тус бүр бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдүүдээ аль болох хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхэд байгаа газарт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.