Маргааш худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй

Маргааш худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг энэ сарын 28-ны баасан гарагт улс даяар зохион байгуулна. Хуульд зааснаар санал авах өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хоригложээ.

Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлагийн үзвэр, спортын олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Мөн худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй, бүх нийтээр амарна. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд