ИРГЭДИЙН САНАЛЫГ ГАРААР ТООЛОХОД НАМ, ЭВСЛИЙН 30000 АЖИГЛАГЧ ХЯНАЛТ ТАВИНА

ИРГЭДИЙН САНАЛЫГ ГАРААР ТООЛОХОД НАМ, ЭВСЛИЙН 30000 АЖИГЛАГЧ ХЯНАЛТ ТАВИНА

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль маргааш болно. Автоматжуулсан системээр иргэдийн саналыг тоолохоос гадна хяналтын тооллогыг зуун хувь гараар хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд хяналтын камерын дор зохион байгуулахаар болжээ. Сонгогч танд 2 ширхэг саналын хуудас өгнө 1 нь нам, эвслийн нэртэй, нөгөө хуудас нь нэр дэвшигчийн нэртэй Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. Илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно. Иймээс мандатын тоогоор нэр дэвшигчдийг дугуйлаарай. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд