Иргэний үнэмлэхээ гээсэн бол “И Монголиа”-ийн мэдээллээрээ саналаа өгөх боломжтой

Иргэний үнэмлэхээ гээсэн бол “И Монголиа”-ийн мэдээллээрээ саналаа өгөх боломжтой

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авчрах ёстой. Хэрвээ иргэний үнэмлэхээ хаяж, гээсэн бол “И Монголиа”-ийн мэдээллээрээ саналаа өгч болох юм байна. Мөн санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийнэ.

Түүнчлэн энэ удаагийн сонгуулиар иргэд хоёр саналын хуудас бөглөнө. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болж, дахин нэг удаа саналын хуудас өгөх юм.

Санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллана.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд