АН  ₮905 саяын хандиваасаа ₮768 саяыг буцаасан гэж тайлагнажээ

АН ₮905 саяын хандиваасаа ₮768 саяыг буцаасан гэж тайлагнажээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн хандив болон зарцуулалтын тайланг аудитын байгууллагаас нээлттэй мэдээлэв. 

Тус мэдээллийг iKon.mn сайтын Сонгууль 2024 хуудаст эмхэтгэн танилцуулж байна. 

Сонгууль 2024 хуудасны Нам, эвсэл хэсгээс сонгосон намынхаа мэдээллийг доош гүйлгэн тухайн намын хандив болон зардлын тайлантай танилцана уу. Нам, эвслийн танилцуулгын доор хандив, зардлын тайлан харагдахгүй бол тухайн нам, эвсэл тайлангаа гаргаагүй гэсэн үг юм. 

Нам, эвслийн авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаас зарим мэдээллийг хүргэж байна.

Ардчилсан Намын тухайд 85 иргэнээс тус бүр 10 сая төгрөг, нэг иргэнээс 4 сая, нэг иргэнээс 1,658,300 төгрөг, хоёр аж ахуйн нэгжээс тус бүр 30 сая төгрөг нийт 905,658,300 төгрөгийн хандив хүлээн авсан байна. Үүн дээр намын өөрийн хөрөнгө болох 650,000,000 төгрөгийг нэмж тайлагнажээ. Мөн 768,000,110 төгрөгийн хандивыг буцаасан гэж аудитын байгууллагад тайлагнасан байна. Тус намын зардлыг танилцуулбал, 

 

  • Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан тайлан:

  • Нийт орлогын дүн: 2 тэрбум 323 сая төгрөг
  • Нийт зардал: 2 тэрбум 192 сая төгрөг
  • Намын өөрийн хөрөнгө: 650 сая төгрөг
  • Иргэний хандив: 845 сая төгрөг
  • Хуулийн этгээдийн хандив: 60 сая төгрөг
  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах: 1 тэрбум 203 сая төгрөг
  • Намын далбааг гудамж талбайд байршуулах, таних тэмдэг, уриа ашиглах: 0 төгрөг
  • Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал: 35 сая төгрөг
  • Цахим орчин ашиглах зардал: 1 сая төгрөг
  • Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах: 135 сая төгрөг
  • Бусад зардал: 49 сая төгрөг
  • Буцаасан хандив: 768 сая төгрөг
  • Үлдэгдэл: 130 сая төгрөг


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд