Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн хандив болон зарцуулалтын тайланг аудитын байгууллагаас нээлттэй мэдээлэв.
Тус мэдээллийг iKon.mn сайтын Сонгууль 2024 хуудаст эмхэтгэн танилцуулж байна.
Сонгууль 2024 хуудасны Нам, эвсэл хэсгээс сонгосон намынхаа мэдээллийг доош гүйлгэн тухайн намын хандив болон зардлын тайлантай танилцана уу. Нам, эвслийн танилцуулгын доор хандив, зардлын тайлан харагдахгүй бол тухайн нам, эвсэл тайлангаа гаргаагүй гэсэн үг юм.
Нам, эвслийн авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаас зарим мэдээллийг хүргэж байна
Иргэний Зориг Ногоон Намын тухайд 37 иргэнээс 337,150 сая цугларсанаас намын гишүүн Б.Батбаатар нь 16-н иргэний тоог бөглөн 335,6 саяыг ганцаараа өөрийн хөрөнгөнөөсөө гарган цуглуулсан бол 2,4 саяыг нь бууцаажээ.