ЦЕГ:

ЦЕГ:"НОГДОЛ АШИГ ӨГ" БУСДЫН БИЕД ХАЛДСАН ИРГЭНИЙГ ТОРГОЖЭЭ

Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа... хандивын данс.... гэх ташаа мэдээллийг нийтэлсэн байна. 

Уг асуудлыг тодруулбал 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Эрдэнэс таван толгой" компанийн байранд "Ногдол ашиг өг" гэж хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. 

Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 

Ийнхүү цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан бөгөөд ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй болохыг мэдээлж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд