Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын их хурлын бүтцэд өөрчлөлт орж 126 гишүүнтэй болсон. Тэгвэл төрийн ордонд хуучин гишүүд өрөөгөө суллаж, шинэ гишүүд өөрийн суух өрөөгөө тохижуулах ажил ид өрнөж байгаа аж.
УИХ-ын дарга асан Г.Занданшатар шинэ парламент бүрдсэний дараа үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд УИХ-ын тамгын газраас өрөө болон шинэ парламентын танхимыг бэлэн болгосон байх үүргийг өгч байсан. УИХ-ын гишүүд тангаргаа өргөөд арав гаруй хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл зарим гишүүд өрөөндөө орж амжаагүй буюу УИХ-ын гишүүдийн өрөөг тохижуулах ажил хийгдэж дуусаагүй. Шинэ гишүүдийн өрөөг тохижуулах тавилга, бараа материал ордны коридорт хайрцаг савтайгаа байгаа дүр зурагтай байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлан 2024 оны төсвийг хэлэлцэж байх үеэр, УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаатай холбогдуулан гишүүдийн ажиллах орчин нөхцөл, өрөөний тохижилт болон чуулганы танхимын дуу дүрс, хурууны хээ таниулалт зэрэгт тоног төхөөрөмжийн шинэчлэлт шаардлагатай. Үүнд 12 тэрбум төгрөг зарцуулна гэж хэлж байв. Үүний хамгийн их төсвийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл явцыг шууд дамжуулах тоног төхөөрөмжид зарцуулсан байна. Өмнөх парламентын үед Япон улсын тусламжаар нийлүүлсэн тоног төхөөрөмжийг УИХ-ын чуулганы үйл явцыг шууд дамжуулахад ашигладаг байжээ. Тэгвэл энэ жил Нидерланд улсаас тоног төхөөрөмж оруулж ирсэн гэдийг Улсын их хурлын тамгын газраас мэдээлжээ. Хуучин эд хогшлыг үргэлжлүүлэн ашиглах, актлах эсэх нь тодорхойгүй мөн л коридорт гаргаж тавьжээ. Энэ талаар мэдээлэл өгөх хүн байхгүй байна.