Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хийсэн мэдээллээс:
2024 оны зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын зардалд 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын Засгийн газар 21 аймаг, 100 орчим сумыг хатуу хучилттай замаар холбосон.
Цаашид сумдыг холбох, боомтод чиглэсэн авто зам, аймаг хоорондыг авто замыг барихаар төлөвлөж байна.
Ялангуяа аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил дээр нэлээд хөрөнгө тусгаад байна.
Тухайлбал, Ховдыг Увстай, Говь-Алтайг Завхантай, Сайншандыг Чойртой холбох томоохон төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна эвдэрсэн автозамын их засварт анхаарал хандуулж, засвар арчлалтын ажлыг хийхээр төлөвлөөд буйг тэрбээр танилцууллаа.
Мөн сүүлийн гучин жил замын урсгал засварт хангалттай төсөв суулгаж чадаагүйн улмаас засвар, арчлалтыг бүрэн хийж чадаагүй өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл зам тавиад мартчихдаг байсан гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ жил 650 орчим км замыг шинэчилж их засвар хийнэ. Энэ нь Монгол Улсын сүүлийн гучин жилийн түүхэнд тавигдаагүй төсөв. Энэ жилээс Дорнодын тамын тавь, Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн эвдэрсэн олон замыг засна гэдгийг хэллээ.
Цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, албадын төлөөлөл Онцгой байдал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төвийн албаны хүмүүс оролцлоо" гэв