Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж амь насыг нь хохироожээ. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3.6 сая төгрөг, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж, хүмүүжүүлсний зардалд 16 сая, нийт 20 сая төгрөг нэхэмжилсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Улсын Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3.6 сая төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.