ШУТИС-ИЙН ХАРЬЯА ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ ТУСГАЙЛАН БАЙГУУЛНА

ШУТИС-ИЙН ХАРЬЯА ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ ТУСГАЙЛАН БАЙГУУЛНА

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.

Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд