Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам наймдугаар сарын 3, 4-ний өдөр Хүй долоо худагт болохоор товлогдоод буй.
Өнөөдрийн байдлаар 2,000 гаруй жуулчин уг наадмыг үзэхээр захиалга өгчээ.
Наадмын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ:
- Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
- Цам харайх ёслол
- Мандал өргөх ёслол
- Урлагийн тоглолт
- Морьтны үзүүлбэр
- Балин, тосон урлалын тэмцээн
- Унзад, голч лам нарын тэмцээн
- Номын мэтгэлцээний тэмцээн
- Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
- Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
- Үндэсний сур харвааны тэмцээн
- Уухай шагайн харвааны тойром
- Морьт харвааны тэмцээн
- Морьтон баатрын үзүүлбэр
- Сээр цохих тэмцээн болно.
Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг билээ.
Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай.