Орон нутгийн сонгууль хуваарийн дагуу ирэх сарын 2-ноос өмнө хороог байгуулна

Орон нутгийн сонгууль хуваарийн дагуу ирэх сарын 2-ноос өмнө хороог байгуулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороог байгуулна. Улмаар наймдугаар сарын 12-ноос өмнө нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Тодруулбал, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн аймаг, сум, нийслэл дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Мөн бие даан нэр дэвшигчид долоодугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд