Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгуулагдах байгаа “ARA” фестивальд уран бүтээлчээр оролцож буй эмэгтэй DJ-н аян дээр залуус морьтой бүжиглэж байгааг харуулсан бичлэг цахим сүлжээнд түгээд байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан дэлхий даяар 20 сая гаруй сонсогчтой, Азийн хамгийн алдартай эмэгтэй DJ гэгддэг БНСУ-ын DJ SODA буюу Хван Сохигийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
DJ SODA-гийн жинхэнэ нэрийг Хван Сохи гэдэг. Тэрбээр 1988 оны дөрөвдүгээр сарын 17-нд төрсөн өдгөө 36 настай.
DJ SODA 162 см өндөр, 46 кг жинтэй.
Хван Сохи Солонгосын коллежид тайзны жүжигчнээр сурч байхдаа хоббигоороо DJ хийж эхэлжээ. Улмаар 2014 онд мэргэжлийн DJ болохоор коллежоосоо гарсан гэнэ.
DJ SODA 2017-2023 он хүртэл долоон жил дараалан “Солонгосын хамгийн халуухан эмэгтэй уран бүтээлч”-ээр тодорч байсан.
Тэрбээр Бангкок, Хонконг, Сөүл, Жакарта зэрэг хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан бөгөөд хамгийн алдартай дуу нь “Shooting Star”.
DJ SODA буюу Хван Сохи 2013 оноос DJ-ээр ажиллаж эхэлснээсээ хойш Ази тивд зохион байгуулагддаг төрөл бүрийн хөгжмийн наадамд идэвхтэй оролцдог.
DJ SODA 2023 оны байдлаар нийт хоёр сая ам.долларын хөрөнгөтэй байна.
Зөвхөн хөгжмөөс гадна DJ SODA олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг идэвхтэй ашигладаг бөгөөд “Instragram” хуудас нь таван сая гаруй дагагчтай.
DJ SODA жилд дунджаар 20 гаруй улсын 60 орчим хотод тоглолт хийдэг гэнэ.