Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюантай уулзжээ. Энэ Үеэр Тяньжинь боомт дээр үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрөл, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын асуудлаар харилцан санал солилцож, цаашид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.
Тяньжин боомт дээр ирсэн 5000 гаруй чингэлэг ачаа Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгээд багагүй хугацаа өнгөрч байна.
Тодруулбал, Тяньжин боомт дээр үүссэн асуудлын талаар Боомтын сайд Б.Тулга 2024 оны зургадугаар 7-нд мэдээлэл хийж байсан. Энэ үеэр "Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын чингэлгийн дийлэнх хэсэг бууж Монгол Улс руу тээвэрлэгддэг. Сардаа Тяньжин боомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгддэг. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээр, боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлгийг Монгол Улс руу авдаг. Харамсалтай нь энэ тоо он гарснаар өдөр бүр буурсан үзүүлэлттэй байна.
Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож Монгол Улс руу гарч буй.
Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монгол Улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас ноцтой анхаарах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна" гэж мэдээлсэн байдаг.