Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх.
- Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.
- Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.
- Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Цахимаар бүртгүүлэхдээ:
- E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
- “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
- Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
- Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
- Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
- Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
- Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.