Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийн цахим хаягаараа дамжуулж, ЦЕГ-ын даргаар ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. Найман жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ-ыг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй" гэжээ. Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 21 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Талийгаач О гар утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан, дөрвөн сар цагдан хоригдсон байжээ. Түүний бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэг ухаангүй хүргэгдэж ирээд, 24 цагийн дараа амьсгал хураасан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл асуудлыг нарийн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцно" гэдгээ мэдэгдсэн юм.