Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа-Нара өнгөрсөн Бямба барагт өөрийн Munkhtur Narantuya Nara гэсэн facebook хуудсаараа 42.50 минутын лайв хийсэн нь УИХ гишүүн хүн бараа бүтээгдэхүүн сурталчилж, хууль бус орлого олж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх сэдэв цахим орчинд шүүмжлэлд өртөөд эхэлжээ.
Тэгвэл энэ талаар УИХ гишүүн М.Нарантуяа ийн тайлбар хийжээ.
Тэрбээр бичихдээ, Монгол улсад миний лайв хийхээс илүү ноцтой асуудал байхгүй байгаа бололтой хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
Лайв хийж хууль бус орлого оллоо гэж шүүмжилж байгаа улс одооноос өмнөх шиг Сайд Гишүүдийн төрийн сан, хөгжлийн банк, ЖДҮ сан БЗС, тендер шахаа гээд өөр юу юу билээ түмэн ноцтой асуудлыг илүү өргөн цар хүрээтэй нэхэл хаталтай шүүмжилж хууль эрх зүйн хүрээнд хариуцлага нэхдэг болох эх суурийг би тавьж байна гэж бодож байна!
Сайн жишиг шүү!
Жич хэлэхэд энэ Munkhtur Narantuya Nara хаяг бол УИХ-н гишүүн болсон хүрээнд албан ёсны цэнхэр тэмдэг авсан биш бөгөөд энэ бол олны танил инфлүензэр аж ахуй эрхлэгч, сайн үйлсийн ажлуудыг санаачлагч артист гэх мэт категорийн хүрээнд фб-с албан ёсны цэнхэр тэмдэглэгээг 2022 онд авсан байгаа шүү!!!
Тиймээс энд ямар лайв ямар үзэл бодол дуу хоолой, сайн үйлсийн аян реклам суртчилгаа юу амьдралын хэв маяг гээд өмнө нь явагддаг байсан тэр бүхэн хэвийн явагдана!!!
Би гишүүн боллоо гээд хувь хүний эрхгүй болчихгүй гэж бодож байна! Үзэл бодолоо илэрхийлэх ярилцах баяр гунигаа хуваалцах орон зай байх ёстой!
Гишүүний нэр хүнд зэргээр лайв олоод байдаг юм огт байхгүйн дээр жижиг дунд арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсийн бүтээгдхүүн үйлчилгээг хэрэглэдэг тухайгаа түгээх нь тэр дэлгүүр хоршоонд нээх давуу байдал эрх мэдэл олгоод байх ямар ч байдал үүсэхгүй!
Ажлын холбогдолтой бүхий л хариуцлагатай мэдээ мэдээлэл мэдэгдэл бүхий ажлууд Иргэний Зоригтой Нара хаягаар явагдана! Тус хаягийг УИХ-ын Гишүүний үүрэгт ажлын чиг үүргийн дагуу албажуулах хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлнэ.
Жич: гишүүн хүн компаний хувьцаа эзэмшигч байж ногдол ашиг олохыг зөвшөөрдөг хэр нь лайвын орлого хууль бус болохыг гайхаж байна!
Улсаас хулгай хийж өөрсдийнх нь боломжоос хумслагч нэр холбогдхоороо ширлэдэг гишүүддээ дассан улс шинэ юм шинэ зовлон шинэ асуудал болж байгаа бололтой!