Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,
- Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт),
- Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай,
- Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийн талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.