ШУУРХАЙ: Зүүн бүсэд АН-аас нэр дэвшээд

ШУУРХАЙ: Зүүн бүсэд АН-аас нэр дэвшээд "ялагдсан" С.Төмөрхүүг ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Хамтарсан Засгийн газарт АН-аас найман сайд, ХҮН нам хоёр сайдын суудалд хашиж буй. Тухайлбал, Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар Л.Гантөмөр, Барилга хот байгуулалтын сайдаар Ж.Батсуурь, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү нар томилогдон ажиллаж байна. 

Тэгвэл Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг буюу Зүүн бүсэд АН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн С.Төмөрхүүг өнөөдөр /2024.07.31/ Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх мэдээлэл байна. Учир нь МАН-аас томилогдон Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эрхэм ажлаа өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Харин энэ талаар Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна. Ямартай ч УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшээд "өвдөг шороодсон" хүмүүсээ тус нам "хоолтой, албан тушаалтай" болгож байгаа бололтой. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд