"NODOUBLE" ХӨДӨЛГӨӨНИЙ ХУВЬСАЛ БУЮУ Ц.ЭБИГИЙН ҮНЭР

Хүн бүр геополитик мэдэх албагүй. Гэхдээ монголчуудын хувьд арай өөр. Учир нь мөнхийн хоёр хөрштэй. Орос, Хятадын дунд хавчуулагдсан газар зүйн байрлал геополитикийн нэн чухал онцлогийг үүсгэдэг. Тийм болохоор монголчууд геополитик мэдэх албагүй ч мөнхийн хоёр хөрштэй гэдгээ ядаж санах учиртай.

          Мэдээж маргаан дагуулдаг сэдэв. Монголчууд хятадуудад дургүй. Хойд хөршдөө дуртай тал бий ч хэт найзархах бололцоогүй, тэдэнд биднийг боох, барих өндөр ашиг сонирхол бий. Ийм ч болохоор мөнхийн хоёр хөршийг чухалчлан ярих бүрд нэг бол “Путлер”, эс бөгөөд “Хужаагийн эрлийз” нэр зүүх нь элбэг. Харин ямар хүмүүст монголчуудыг мөнхийн хөрштэй нь дайсагнуулах эрх ашиг байж болох вэ. Тэд бол ирээдүйн хувь заяанд “Путлер”, “Хужаагийн эрлийзүүд”-ээс ч хор хөнөөлтэй хүмүүс гэдгийг харин тийм нэр зүүгээд ч хамаагүй хэлж, сануулж баймаар.

 "No Naadam-аас No War" луу  Ковид-19 цар тахлын дараа наадам хийхгүй гэж “No Naadam” хөдөлгөөнийхөн гарч ирсэн. Талбай дээр суулт хийгээд л. Жаал морьтой улс жагсаад л. Түүнээс хойш “No” тодотгол бүхий “No War”, “No Double Standard” нэртэй хөдөлгөөн улс төрийн шинжтэй активизмд гаршсан.

         Тэдний хамгийн идэвхэжсэн үе нь ОХУ Украин руу дайрснаар эхэлсэн байдаг. Украины далбаа барьсан хэсэг хүмүүс үе үе жагсаал, цуглаан хийх болсон. Үндсэн үйл ажиллагаа нь энэ гэж харагддаг. Харин заримдаа ардчилал, хүний эрх ярьдаг. Гэхдээ ярих бүрдээ үндэсний ашиг сонирхолд халтай үг хавчуулж байдаг. Нэг үгээр Украины талыг дэмжигчид гэсэн үг. Нөгөө үгээр ОХУ-ын эсрэг байр суурь баримтлагчид. Үүгээрээ ардчилалд үнэнч үзэл санаатнууд тэднийг гэнэхнээр дэмжих талтай. “No Naadam” анх наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байв. Дараа нь “No Double Standard” нэрээр жагсахдаа Засгийн газрын эсрэг дуугарч эхэлсэн. Гэхдээ бодит шалтгаангүй. Харин дуугарах бүрдээ хойд хөршийг муулах талтай.

         АН-аас Д.Монголхүү оройлон оролцож, хөдөлгөөнийг анх олны анхааралд оруулж өгсөн. Харин олонд танигдсан хөдөлгөөний хэрэг чухамдаа Украины дайн дэгдсэнээр гарсан. “No War” латин үсэгт шилжих талаар ярьж, жагсаалд турхирах болов. Цар тахлаас хойш бага багаар эрчимжсээр Украин руу ОХУ дайрсны дараа “No War” хөдөлгөөний залуус санхүүжилттэй гэмээр бэлтгэгдсэн уриа лоозон барьж, олон өдөр хоног ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсав.

         Дипломат харилцаанаас гадуур хэлбэрээр, Украинчуудад мөнгө цуглуулах санаачилга гаргасан. Гэрэл зургийн үзэсгэлэн ч нээсэн. Хэрсүү хүмүүс “No War” хөдөлгөөний лоозон, постер, гэрэл зургийн үзэсгэлэнгийн хаяг реклам зэрэг нь бэлтгэгдсэн стандартын дагуу мэт хийцтэй, “Mongolia” гэж заавал онцлон бичдэг гэж ярьдаг. Дизайн талдаа шүү дээ, хэсэг залуусын санаачилж, өөрсдөө хийж загварчилж байгаа ажил гэхээсээ тогтсон стандарттай, ханган нийлүүлэлттэй мэт харагддаг. Сүүлдээ хачин сонин юм дуугарах болсон. Жишээ нь, нэг удаа “No War” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийхдээ “Үндэсний гашуудлын өдөр маргааш болно” гэж яриад, түүнийгээ хийгээгүй.

   Дараа нь нэг ярихдаа, “Кирилл үсэг гадаад ертөнцөд бидний онцлогийг илэрхийлж чаддаггүй. Гадаадууд хараад орос үсэг байна гэдэг. Тэгэхээр бид одоо латин цагаан толгойд шилжих нь зүйтэй” гэж эрс мэдэгдсэн.

Дайны үед дайны сэдвээр танигдчихаад энгийн үед бичиг үсгийн агуулгаар ярьж, кириллээс татгалзаж латинд шилжих хэрэгтэй гэж омойтсон нь тухайн үед гайхшрал төрүүлж байлаа.

       “No War” хөдөлгөөнийг ид бичиг үсэг ярьж, барагтай долоо хоногт заавал нэг удаа хэвлэлийн бага хурал хийдэг болох үеэр “элийрэгч” хочтой Г.Уянга эгнээнд нь нэгдсэн байдаг.

Д.Монголхүүгийн ээж АНУ-д олон жил амьдарч байна. Харин Г.Уянга Америкт очиж, Д.Монголхүүгийн ээжтэй уулзаж ирэнгүүтээ Монголд жагсаал зохион байгуулна гэж мэдэгдсэн нь 2023 оны арванхоёрдугаар сард юм.

 Г.Уянга тэр үед АНУ дахь IDU гэж байгууллагын хуралд суусан. Тэр байгууллага нь “Монголд ардчилал гажуудаж, үнэгүйдэж байна” гэсэн агуулгаар ТОГТООЛ баталсан байдаг. Энэ тогтоолыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр хуудастаа мэдээлэн сурталчилсан удаатай.

Г.Уянга, Д.Монголхүү хоёр ийн жагсана гэж мэдэгдээд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зургийг тавьж зар тараасан ч жагсаагүй, олны анхаарал татаж чадаагүй.

        С.Эрдэнийн хүү Э.Одбаяр л хөдөлгөөний тэргүүн мэтээр хэвлэлд ярилцлага өгдөг. Баривчлагдаад ч гарч ирсэн удаатай. Тэр бол хөдөлгөөнөө “Гаднын санхүүжүүлэгчгүй” гэж хэлдэг. Гэхдээ ямар ч улс төр, активизмын карьергүй явсан Э.Одбаяр, Д.Монголхүү нарын хүмүүс гэнэт яагаад гарч ирэв. Хөдөлгөөн байгуулав. Урт хугацаанд тогтвортой, идэвхтэй байж чадав. Үүнд нь баруунаас санхүүждэг гэж хардагддаг “элийрэгч” Г.Уянга, бүр Ц.Элбэгдоржийн ч дэмжлэг “үнэртэх” болов гэдэг нь анхаарал татсаар ирсэн.

Төрийн тэргүүн аснаас "No War" хүртэл: Ардчиллын нэрээр Монголыг барууны  өгөөш болгох эрсдэлүүд

Жижиг орнуудад активизм хийх барууны нөлөө ардчилал түгээх нэрээр дайн хийдэг гэж АНУ сүүлийн 30 жилд хамгийн ихээр буруутгагдаж байна. Энэ жишиг манайхыг тойроогүй.

     Хэдийгээр 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж, гадаад бодлогоо бие даан явуулдаг болсноор сая нэг тусгаар тогтносон улсын хэв шинжтэй болсон ч яг энэ цаг хугацаанд дээрх түүх зэрэгцэн өрнөж байсныг санууштай. Гэтэл Монгол бол ОХУ-тай бүр хөрш зэргэлдээ орон. Иймд Ардчилсан хувьсгал өрнөх шинж дөнгөж мэдэгдэж эхэлснээс эхлээд л АНУ бидэнд илтэд анхаарах болж, барууны орноос элч төлөөлөгчид айлчилж ирэх болсон. Украины дайныг эхлүүлсэн гол хүн гэгддэг Виктория Нуланд л гэхэд 1989 онд Монголд ирчихсэн явж байсан.

            Тэр үед Украин зүгийн хүн байв. Харин Украины ард түмний сонгуульд ялалт байгуулан сонгогдсон Ерөнхийлөгчийг түлхэн унагах, оронд нь Володимир Зеленьский суухад чухал үүрэгтэй оролцсон. Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын дэргэд ажиллах болсон хүн. Ноднин хавар Виктория Нуланд Монголд дахиад нэг ирсэн. Ирээд “No War” хөдөлгөөнийхөнтэй уулзсан гэдэг мэдээлэл бий.

  Одоо ардчиллын “хараацай”-нуудаас зарим нь зүгээр л Оросыг муулагч, либерализмыг сурталдагч болж үлдсэн нь Д.Сосорбарам мэт юм. Тэр Украины дайны үеэр л ил гарч, нүүр лүүгээ гурил цацуулан барин Оросын эсрэг дуугарч байсан. Украин намжлаа, чимээгүй.

Төрийн тэргүүн явсан Ц.Элбэгдорж саяхан л олны анхааралд ороод буй болохоос дотоодын улс төрд ер байр сууриа илэрхийлэхээ байсан. Харин жиргээ бүрийнх нь агуулга Оросын эсрэг чиглэж, Америкийн байр суурийг хамгаалж байдаг. Гадаадад ийм концепцтэй хурал, зөвлөгөөнүүдийг ч ихээр хэсдэг экс Ерөнхийлөгч.

Сонирхолтой нь, "No War" Украины талыг дэмжин анхны томоохон жагсаал хийдэг өдөр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчуудыг төлөөлөн, мэдэгдэл хийсэн давхцалтай.  Мэдэгдэлдээ "Бид үргэлж Украины талд" гэж дурдсан.

"Nowar-Police reform" луу Сүүлийн үед ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид биеийн байдал нь муудаж нас барсан О гэх иргэний асуудалтай холбоотой цагдаагийн байгууллагыг цахимаар дүүжилж байна.

           Энэ бүгдийг жаахан сийргээр хараад үзвэл мөн л nowar, nodoublestandart буюу Ц.Элбэгдоржийн үнэр үнэртээд эхэллээ. Арга ч үгүй учир нь сошиал булли хийгээд байгаа нөхдүүд нь дандаа АН-ыхан, тэр дундаа Эбигийн гар хөлүүд.

      “Цагдаа бол төрийн дархлаа” Гадны санхүүжилттэй, хилийн чанадаас жиргээч Ерөнхийлөгчийн зохион байгуулж буй Монголын цагдаагийн удирдлагыг үгүй хийх санаа зорилго агуулсан энэ том компанит ажлыг nowar хөдөлгөөн хүчтэй түлхэж байна.

     Эхэнд тавьсан асуултаа дахиад тавихад, Монголын ард түмэн цагдаа нартай нь дайсагнуулах ашиг сонирхол хэнд байж болох вэ. Мэдээж ЭБИ-гийн даалгавар. Учир нь цагдаагийн даргыг өөрийн хамаарал бүхий хүнээр сольж чадвал тэр Монголдоо гутлаа тослоод тайван амгалан ирэх болно. Гэхдээ энэ булли нь цаагуураа гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх, цагдаа нарыгаа шаардлага тавьж чадахааргүй болтол цахимаар боомилох, Монгол Улсын төрийн дархлааг сулруулах нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх гэмт хэрэг үйлдэж байгаагаа анзаарч байгаа болов уу.



Сэтгэгдэл

Нийт: 23 сэтгэгдэлтэй

  • зоч (127.0.0.1)
    Маш үнэн зүйл бичжээ
    2024 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Мөнхийн хөрш биш юм бол чи Монголыг европ руу нүүлгэхээч...доодохоосоо тэнэг хүүр вэ
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ хөдөлгөөн гэдэг нь монголын дотоодын дайснууд шүү
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Оюун эрдэнийн захиалгаар бичсэн бөлгөө
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Түүх мэдэхгүй солиорох юм. Орос бол Монголын тусгаар тогтнолын баталгаа.
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Эр оронч (127.0.0.1)
    Мөнхийн хөрш гэж энэ дэлхийд хаана ч байхгүй солиорол, бас галзуурал, бас пялдагдалт юм. Хэрэв орос манай мөнхийн хөрш юм бол 13- р зуунд манайтай хаяаа залгаж байсан уу? Хэлээ ч Лалар аа!! Орос 17 -р зуунд манай газар нутгийг булаан дээрэмдэж бүслэлт кольцоонд Монголыг оруулж,гарах гарцыг хааж хорлосон юм. Хоёрхон жилийн дараа манай тусгаар тогтнолыг устгах ажилгааг оросууд маш гарамгай гүйцэтгэсэн юм. Зүв зүгээр байж байгаад манжийн захиргаанд өөрөө орохгүй ш дээ. Орос байж ядтал нь шахсан учраас Занабазар аргагүйн эрхэнд Долнуурын гэрээнд орсон. Орос энэ дайнаар ялагдаж бутрах аваас бид алдсан газар нутгаа эргүүлэн авч, оросын кольцооноос гарч чөлөөлөгдөх болно. Тэр үед элэнцэг баланцагны чинь "мөнхийн хөрш" Фильм конец!!!!!
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Элбэгдорж хулгайчыг барьж ирж ял асуух өдөр удахгүй байхаа.
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Элбэгдорж гэж хүний шаарыг барьж авчираад шоронд нь хатаах цаг болоогүй л юм байхдаа.Бүхэл бүтэн улс байж .
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Оогий (127.0.0.1)
    Лалар, тролл, авлигач, хулгайч, тэнэгүүд гээд нийгмийн хог шаарууд мөлжиж бардаггүй нэг хүзүүтэй юм даа. 34 жил мөлжөөд бараагүй л байна
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Оогий (127.0.0.1)
    Энэ нэг улаан гэрийн ухуулагч булшнаасаа өндийгөөд ирсэн үү?
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Элбэгдорж бол хүний арьс нөмөрсөн чоно мөн. Улс орон дайн дэгдээж төрд бас нэг тушаал эзлэх санаатай.
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Төмөр (127.0.0.1)
    Иргэн гэгч нь нэг муу даварсан хулгайч юм билээ ш дээ.олон удаа хулгай хийж гөлөг үхэж далд орсон нь харинч баярлууштай.Ар гэрийхэнд зориулан хэлэхэд танай хулгайч гөлөг үхсэнд машид баярлаж байгаагаа илэрхийлье.
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Чухам үнэн шүү.
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Gadniihnii zaraaluud tsoiboruud l...
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүзүүгүй новш Эбэ Монголд ирэх нүүргүй шүү, Монголын төр гэмт хэрэгтнийг өмгөөлж Цагдаагийн байгуулагаа хүчгүйдүүлэхгүй. Цагдааг хүчгүйдүүлж нэр хүндийг нь унаган Эбэгийн гөлөгүүд дураараа аашилж улс орныг Укр ын араас оруулна гэвэл хуц гэе. Түмэн олон биднийг та нар тэнэг гэж басамжилж байвч цагаа тулахад Монгол ухаанаар зөв бурууг ялгаж зөвийг дэмжих ухаан гарна шүү.
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Батзориг (127.0.0.1)
    ФРАНЦЫН МАКРОН АНГЛИЙН КЕМОРАН АНУ ЗЭРГИЙН ТОМЧУУД ИРЭЭД БАЙГАА НЬ БИДНИЙГ ДАГА ГЭСЭН САНАА ИХ ХОЕР ХАРЖ Л БАЙГАА МАНАЙХ БУЛЧИРХАЙ ШИГ БАЫВАЛ ЭНЭ ХОЁР ХИЛЭЭ ХААХАД Л БИД СҮЙРЭНЭ ГЭЖ МЭДЭЖ БАЫГАА БОЛОВ УУ ДЭЛХИЙ 2 ХУВААГДАЖ БАЙНА 3 ДАХЬ ЗАМ ГЭЖ БАЙХГҮЙ
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Укрыг ану с нууд маш ихээр дэмжиж оросын эсрэг турхирсаар бн зэвсэг мөнгө санхүүжилтийг хайр найргүй улаан цагаандаа гартал өгсөөр бн тэгхээр укрыг дэмждэг но варчуудыг ану с санхүүжүүлж монголын төр засгийн газарыг турхирсаар байгаа нь тодорхой үнэндээ бол но варчуудын далд эзэн хүзүүгүй гэдэг нь ч тодорхой хүзүүгүйн даалгваоаар цагдааг хүчгүй болгох санаархалаа гүйцэлдүүлэх зорилогоор өөрийн тэжээвэрээ цагдаагийн даргаар томилуулах зүтгүүлж буйн ч тодорхой
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • boogii (127.0.0.1)
    oyunerdenii oyu uhaan heveeree bol naad ulsiin huuli juran zurchuud uls oron heseed ulsaa muulaad ulsiin nuuts zadruulaad teneed yvaa ulsiin erunhiilugch erunhii said 2oo avch iren yliig ni uguuchee
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Уулын өвгөн (127.0.0.1)
    Яг тийм хүзүүгүй эздэдээ үнэнч ээ харуулж яваа "сарьсан багваахай наранд хатна санаа муут яван хатна " гэсэн үгтэй дээ.
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Д. Баатар (127.0.0.1)
    Энэ ч үнэн шүү Элбэгдорж бол хонины арьсны нөмөрсөн өлөн чоно шүү дээ. Үүнийг нэг бус олон хүн ойлгож байгаад баярлахууштай. Гэмт хэрэг үйлдсэн бүхнийг өмөөрөөд байвал монгол орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж оршин тогтнох аюулгүй байдлыг алдагдуулж мафипчисан орон болгож амар амгалан амьдралыг алдагдуулж эмх замбараагүй байдалд хүргэж болно гэдгийн хүн бүхэн анхаарах хэрэгтэй. Энэ бол Элбэгдоржтонгуудыг мөрөөдөл, дахин бидныг толгой дээр гарч суух гэсэн санаархал шүү
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Эбэ чи тийм ч залуу биш буцахдаа бэллвэл яасан юм бэ? Ихээр өөриыгөө хэн бэ гэдгээ харуулсан одоо огцордоо нас чинь явсаар ээж аавдаа очих чинь ойртсоор байгаа шүү дээ сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хор гэдэг алдаа гаргадаггүы хүн үгүй алдаагаа түргэн зассан нь ухаантан мөнгөнд их шунах аваас дайсан олонтой л болно хаяад үхэх новшинд бүү шуна
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Яг л үнэн хэлжээ
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Яг л үнэн хэлжээ
    2024 оны 08 сарын 01 | Хариулах
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд