Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэнэ

Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэнэ

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол-Хятад-Оросын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Хамтарсан хорооны дөрөвдүгээр хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод гурван талын Зам, тээврийн дэд сайд нарын түвшинд зохион байгуулсан талаар ЗТЯ-наас мэдээллээ.

Хамтарсан хорооны хуралд Монгол Улсаас ЗТЯ-ны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцов. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн гурван талын хамтарсан хорооны хурлаар:

  • Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар хийж буй тээвэрлэлтийг дэмжих,
  • БНХАУ-ын  Далянаас Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү чиглэлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зорчигчийн тогтмол бус тээврийн маршрут нээх,
  • олон улсын ТИР тээврийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэх,
  • автотээврийн байгууллагуудын гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн энэ үеэр Зам, тээврийн яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Зам, тээврийн яамны орлогч сайд Ли Янтай уулзаж, Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ойрын хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд