С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭС ЭМЭЭСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ

С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭС ЭМЭЭСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ

 Монголын улс төрийн хэзээч дуусдаггүй халуун сэдвийн нэг бол хэзээч илэрдэггүй С.Зориг агсаны аллагын хэрэг юм.  Энэ хэрэгт хамааралтай гэх олон дүрүүд байдаг ч  хамгийн их анхаарал татаж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбон, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн кэйсийг цаглабараар дурдаж ярьсанаар эхэлсэн үйлдэл байв. 

     Энэ нь нам гүмхэн байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сандаргаж  хар хол Сан Францискогоос өөрийгөө хамгаалж тайлбаруудыг хийхэд хүргэсэн.Тус маргаан УИХ-ын сонгуультай холбоотойгоор эрчимтэй өрнөсөн гэхэд болно. Хамгийн их шуугиан дэгдээж анхаарал татсан нь С.Зориг агсаны хэргийн сэжигтэн, гэрч буюу түүний эхнэр Б.Булганы ярилцалгын үеэрээ Элбэгдоржийг төрийн өндөр албан тушаалд очиход би шоронд ордог гэж хэлсэн нь цахим орчинд шуугиан тарьсан.       

 Ерөнхий сайд ч энэ хэргийг олон нийтэд ил болгоход өөрийн бүхийл хүчээ дайчлахаа хэлж  ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод “Томоохон хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайл гэсэн чиглэл өгсөн байдаг. Үүнд хамгийн дургүй байгаа нь Ц.Элбэгдорж. Тэр ямар нэг байдлаар энэ хэрэгтэй холбоотой учраас сандраад эхэллээ. Түүнийг гар хөл одоо бүгд цагдаа руу дайрч байна. Угтаа бол мөнөөх л Зоригийн хэргээс үнхэлцэгээ хагартал айсандаа өөрийн хүнээ цагдаагийн даргаар тавих гэсэн явуургүй ахар бодол нь энэ шүү дээ гэж сошилоор учир мэдэх хүмүүс ярьж эхэллээ. 

     2012 онд Ц.Элбэгдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах, хэргийг маш нууцын журмаар шалгах зөвлөмжийг ҮАБЗ-өөр гаргуулж ажлын хэсгийн ахлагчаар өөрийнхөө Хуулийн асуудал эрхэлсэн шадар сайд Г.Эрдэнэбатыг томилж байжээ. Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулж, оронд нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсныхоо дараа хууль, хяналтын байгууллагын удирдлагыг бүхэлд нь сольж, Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон байдаг. Түүний томилсон хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд дээрх хэргийг шийдвэрлэхдээ 2015 онд Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдагчаар татсан байдаг.

       Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын талаар маш ноцтой зүйл хэлж байсан нь ортой бололтой. Түүний хэлсэн үгийг уншигч та бүхэнд эргэн сануулъя.

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ц.Элбэгдорж над руу л дайрах хэрэгтэй. Ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу тролл багаа чиглүүлж байна. Хүн бүхэн хараад, мэдээд байна. Хүний эрхийн хорооныхныг утасдаж дарамталж байна. Шүүхийнхэнд “Ач санаарай” гэж хэлж байна. “Нууцыг чинь мэдэж байгаа шүү” гэж намынхаа залуу үеийг мохоож байна. Өөрийнхөө өмнөөс залуусаа шатрын хүү шиг түлхэж байна. Тэр хүн уурласан ч, уйлсан ч би зогсохгүй. Хийсэн үйлтэйгээ өөрөө л тулах хэрэгтэй. Энгийн нэг эмэгтэйн амьдралыг там болгож, хилсээр хэлмэгдүүлж, хийсэн хэргээ нуух гэсэн үйлдлийг нь дарж, би эс үйлдэл хийхгүй. Б.Хурц гуай ч гэсэн, одоо хангалттай. Ажлын хэсгийн гишүүдийг айлгах үйлдэл хийж байна. Дахиж ийм үйлдэл хийвэл төр хөдөлнө шүү. Тэр хүн ингэж байхаар “Улс төрийн захиалга, даалгавар гүйцэтгэсэн” гэдэг үнэнээ ярих хэрэгтэй” хэмээн хэлсэн.

      Энэ маш ноцтой юм. Учир нь тэрээр “Шүүх, прокурор, цагдаа, ХЭҮК-ынхон, бас Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёрын дарамтад өртөж байна” гэж шууд утгаар хэлчихсэн юм. Ерөнхий сайдын хүч хүрэхгүй байгаа Ерөнхийлөгч асан Эбигийн усарсан гэх хонгил хэзээ нурж үнэнд гүйцэгдэх вэ? Түүний гар хөлийг л хууль хүчнээс хол байлгаарай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд