Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгсөн байна. Мэдээлэлд,
- Нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн. Урьдчилсан судалгаагаар 142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна.
- Мөн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж буй юм.
Шуурхай хуралдаанаар сайд П.Наранбаяр дараах үүрэг чиглэл өгчээ. Үүнд:
- Бага сургуулийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгохдоо стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулах
- Сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах
- Шинээр баригдан дуусаж байгаа 11 сургуулийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүдэд хандах
- Элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах
- Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэх зэрэг чиглэл өгсөн байна.