Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2024 оны газар чөлөөлөлтийн ажлуудыг танилцуулсан. 29 авто замын нөлөөлөлд 1545 нэгж талбарын 133.61 га газар өртсөн. Үүнээс Өмнөх онуудад 422 нэгж талбарыг чөлөөлсөн. 2024 онд 16 нэгж талбарт нөхөн олговор олгосон. 213 нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн. Үлдсэн 894 нэгж талбарыг чөлөөлөхөд 147.2 тэрбум төгрөг шаардлагатай. 14 сургууль, цэцэрлэгийн нөлөөлөлд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөн. Үүнээс Өмнөх онуудад 87 нэгж талбарыг чөлөөлсөн. 2024 онд хоёр нэгж талбарт нөхөн олговор олгосон. Таван нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн. Үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөхөд 17.8 тэрбум төгрөг шаардлагатай