Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж буй.
Мөн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж буй. Тэгвэл хамтарсан Засгийн газрыг үйл ажиллагааг “дэд сайдгүй” үргэлжлүүлэх ойлголцолд хүрсэн байна. Товчхондоо, Ардчилсан намын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваагүй байна.