Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар томиллоо. Тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.
Боловсрол
- 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг
- 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан
Мэргэшил
- 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт
- 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн
Ажлын туршлага
- 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт
- 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга
- 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт
- 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх
- 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр
- 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.