Яармаг руу Нийслэлийн төр, захиргааны  27 байгууллага нүүж очжээ

Яармаг руу Нийслэлийн төр, захиргааны 27 байгууллага нүүж очжээ

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто  замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор  төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгч байсан. Үүний дагуу Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас бусад бүх Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нүүж дуусжээ. Харин Нийслэлийн онцгой байдлын газар өөр удирдлагатай учир нүүгээгүй үлдсэн байна.

Дараах байгууллагууд Яармаг дахь Хангарди ордон руу нүүжээ.

  • Нийслэлийн зам хөгжлийн газар

  • Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

  • Нийслэлийн архивын газар

  • Нийслэлийн аялал жуулчлалын газар

  • Нийслэлийн боловсролын газар

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

  • Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар

  • Нийслэлийн дотоод аудитын газар

  • Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

  • Нийслэлийн мал эмнэлгийн газар

  • Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар

  • Нийслэлийн нийгмийн даатгалын газар

  • Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар

  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар

  • Нийслэлийн орон сууцны бодлогын газар

  • Нийслэлийн соёл урлагийн газар

  • Нийслэлийн биеийн тамир, спортын газар

  • Нийслэлийн статистикийн газар

  • Нийслэлийн татварын газар

  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар

  • Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар

  • Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар

  • Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар

  • Нийслэлийн нийтийн тээврийн газар

  • Хот байгуулалт, хөгжлийн газар

  • Хотын стандарт, хяналтын газар

  • Захирагчийн Ажлын алба

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд