Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль зүйн дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийгөө боловсруулсан, чаддаг хүн нь төрийн албан тушаалд томилогдон ажиллах ёстой гэж мэдэгдэв. Тэрээр ЦЕГ-ын дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон байна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-Одоо хэдүүлээ шударга ярьцгаая. Сайдын албыг авснаас хойш дарга болъё, даргаар тавиулъя гэсэн маш олон хүсэлтүүд найз нөхөд, хамтран зүтгэгчид, улс төрийн нам, хүрээллийн зүгээс ирж байна. Тэгэхдээ одоо хэдүүлээ энэ байдлаа больё. Монгол төрийн албанд зүтгэсэн, өөрийгөө боловсруулсан, чаддаг хүн нь ажил албан тушаалд томилогдох энэ жишиг Монголын улс төрд 30 жил үгүйлэгдлээ.
Үүнийг хэдүүлээ эхлүүлэх цаг нь болсон. Үүний жишээ болгоод ЦЕГ-ын Дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томиллоо. Тэрээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргаар ажиллана. Мэргэжлийн боловсон хүчин Монгол төрдөө зүтгэх цаг нь ирсэн.
Н.Мөнхзул бол хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан, албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн албандаа 20 гаруй жил зүтгээд явж байгаа ийм эмэгтэй байна лээ. Яг ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ. Нөгөө талдаа төрийн албанд шударга зарчим яаж үйлчлэх вэ гэдэг эндээс эхэлнэ гэв.