ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТСӨН ОРОН СУУЦНЫ ИРГЭДИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ ОЛГООД БАЙНА

ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТСӨН ОРОН СУУЦНЫ ИРГЭДИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ ОЛГООД БАЙНА

П.Сайнзориг: Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо шиг хүн амын нягтаршил, барилга ихтэй байршлуудад стандартын бус хашаа, хайсыг буулгах, орц, гарцыг нэмэгдүүлэх замаар гал команд, түргэн тусламж цаг алдалгүй ирэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд байгаа СӨХ, аж ахуйн нэгжүүдэд стандартын бус хашаа, хайсыг буулгах мэдэгдэл хүргүүлж байгаа. Хотын стандарт, барилгын норм дүрэм, хууль тогтоомжийг зөрчин, чанаргүй барилга ашиглалтад оруулж байгаа төрийн болон хувийн байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага, ашиглалтад орсных нь дараа хариуцах СӨХ-ны үүрэг зэргийг тодорхой болгох шаардлагатай байна. Нөгөө талаас иргэд ч мөн хариуцлагатай байж, худалдан авч буй байраа стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, дүгнэлтэд үндэслэх, орон сууцаа даатгуулах, СӨХ-дод шаардлага тавьж байх хэрэгтэй. Тал талдаа хариуцлагатай байх нь зүйтэй юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд