Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БШУ-ны сайд П.Наранбаяр өмнөх долоо хоногт бага ангийн сурагчдын дүрэмт хувцсыг поло цамцаар орлуулж, сонголттой болгох боломжтой гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулахыг албаныханд үүрэг болгоод буй.
Тэгвэл дээрх мэдээллээс үүдэн зарим эцэг эхчүүд энэ хичээлийн жилээс бага ангийн сурагчид дүрэмт хувцасны оронд поло цамц өмсөж болно гэх ойлголттой болсон. Харин зарим хэсэг нь эргэлзэж дүрэмт хувцас, поло цамцны алийг нь авахаа мэдэхгүй байгаа тул тодорхой мэдээллээр хангахыг хүсэж байгаагаа илэрхийлж эхлээд байна.
Иймд тухайн асуудлаар БШУЯ-наас тодруулахад, "Эцсийн шийдвэр гараaгүй байна. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулна. Тус хуралдаанаар энэ оноос поло цамц өмсөх үү, ирэх оноос өмсөх үү гэдэг тодорхой болно. БШУ-ны сайд энэ өдөр нийтэд хандан мэдээлэл хийнэ" гэлээ.