Хоёр жилээр тэтгэврийн зээл олгохгүй учир жилээр авсан зээлэндээ хүргэх гэж хичээж байна

Хоёр жилээр тэтгэврийн зээл олгохгүй учир жилээр авсан зээлэндээ хүргэх гэж хичээж байна

Бид энэ удаагийн сурвалжилгаар иргэдийн цагаан сарын бэлтгэл, ажил бараа бүтээгдэхүүний өсөлтийг бэлтгэлээ. Иргэдийн үйлчилүүлдэг тоомоохон зах,бөөний төвүүдийн нэг болох "Бөмбөгөр" худаалдааны төвд сар шиний баяр дөхсөнтэй холбоотой лангуу дээрх бараа бүтээгдэхүүн өнгө, өнгөөр алаглан дүүрч үнийг нь бичсэн цааснууд харагдах ба иргэд тортой зүйл барин нааш цааш алхалдан барааны үнэ асууж явна. 

Худалдаа эрхлэгчид: Баярын үе дөхсөн болохоор иргэд шууд авах хандлагатай. Амт, чанар, үйлдвэрээсээ шалтгаалаад үнэ бага зэргийн зөрүүтэй "Гандангийн шар тостой" хэвийн боов 5600 төгрөг бол "Тариан түрүү" хэвийн боов 4600 төгрөг гэх мэт иргэд өөрсдийн хэрэглэдэг хэвийн боовыг сураглаж ахин авах дуртай ба гандангийн аравнайлсан боов илүү борлуулалт өндөр байна. Өмнө жил манайд зарагдаж байсан хамгийн үнэтэй ааруул 38 мянган төгрөг байсан бол энэ жил 45 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Улирлаас шалтгаалан малын сүүний гарц бага учир малчид, үйлдвэр эрхлэгчдийн үнэ өсөх хандлагатай байдаг.

Банк 24 сар буюу 2 жилээр тэтгэврийн зээл олгохгүй байгаа учраас нэг жилээр зээл авч тэр мөнгөндөө хүргэх гэж хичээж л байна даа

Сар шинийн баяртаа бэлдэж буй иргэдийн сэтгэгдэлээс 

Иргэн Б.Ариунбаяр: Гарын бэлэг түлхүү авч байна.Өмнө нь манайх 2 сая төгрөгөнд сар шинийн баяртаа бэлддэг байсан. Энэ нь миний сарын цалин гэвч энэ жил 3 сая төгрөг арай хийж л хүрч байна. Үнийн өсөлт бол өндөр би хөдөөний хүн нэг хонь малчдын гар дээрээс 180 мянга хүрдэг гэтэл хотод ирэхээрээ 300 мянга болж дан ууц нь 600 мянга хониноосоо үнэтэй ууц байна гэдэг инээдтэй. Иргэдийн баяраар бие биетэйгэ өрсөлдөх үзэгдэл байдаг нь Монголчуудад  хэрэглээнээсээ давсан баяр тэмдэглэдэгийн нэг хэлбэр.  

Иргэн Ч.Оюумаа: Өнгөрсөн жил нойтон өрөм 25 мянганаар авч байсан бол энэ жил 45 мянган төгрөг болжээ. Ширээ нь дээрээ ууц тавихаар идэх хүн байдаггүй учир бага шүүс буюу дал дөрвөн өндөр гуя зэрэг чанаад баяр хуучрахаар иддэг. Алтан ембүү гээд чихэр 15 мянгаар авсан чинь хаях хэцүү, идэх бүүр хэцүү баяртай холбогдуулан чанаргүй, амт муу, үзэмж төдий хуурамч бараа их зарах болжээ. 

Иргэн Н.БямбаНоднин 20 мянган төгрөгөөр авч байсан ааруулаа 40 мянгаар авлаа. Үнийн өсөлт өндөр байна. Би тэтгэврийн насны хүн сард 550 мянган төгрөг авдаг. Хаан банк тэтгэврийн зээлийг 24 сар буюу 2 жилээр олгохгүй байгаа учир нэг жилээр зээл аваад баярын юмаа бэлдэх гэтэл арай хүрээгүй тул хүүхдүүдээсээ мөнгө авч чихэр, ааруулаа авлаа.

 

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд