Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын үнэлэгээний төвөөс "дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмб"-ийг гаргасан байна.
Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан байна. Дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, дараах эрэмбийг тогтоожээ.
Ингээд "Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмб"-ийг МУИС /Монгол улсын их сургууль/ тэргүүлсэн бол, хоёрдугаарт АШУҮИС /Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/, гуравдугаарт ШУТИС /Шинжлэх ухаан технологийн их сургууль/, дөрөвдүгээрт МУБИС /Монгол улсын боловсролын их сургууль/, тавдугаарт ХААИС /Хөдөө аж ахуйн их сургууль/, зургаадугаарт Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, долоодугаат Санхүү, эдийн засгийн их сургууль, наймдугаарт Отгонтэнгэр их сургууль, есдүгээрт Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, аравдугаарт СУИС /Соёл урлагийн их сургууль/ оржээ. Харин эрэмбийн 59 дүгээрт МҮИС /Монголын үндэсний их сургууль/, 60 дугаарт Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль үйл ажиллагаагаа зогсоосон тул тэг оноогоор мушигжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.