Тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга дээр таван жил ажиллаж буй компанийн гэрээг цуцаллаа

Тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга дээр таван жил ажиллаж буй компанийн гэрээг цуцаллаа

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Тавдугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил таван жил үргэлжилж байгаа юм. 

Тус барилгын талбайд өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр ажиллаж, компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргав.

Сайд П.Наранбаяр "Энэ компани сэтгэлээ гаргаж ажиллаж байна уу, ажлаа дуусгая гэсэн сонирхол байна уу гэдэг нь харагдсангүй. 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг таван жил барина гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өнөөдөр энд ажиллаж байгаа хүн ч алга. Давхруудад нэг, хоёр хүн л байна. Бас материалаа татаж авна гэх мэтээр яриад байна. Иймээс газар дээр нь шийдвэрээ гаргалаа. "ПГС" гэх энэ компаниас манайх захиалгаа цуцална. Үлдсэн 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Чингэлтэй дүүрэгт эрхийг шилжүүлнэ. Чингэлтэй дүүрэг яаралтай тендерээ зарлаад есдүгээр сард багтаан сургуулийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Энэ компани өнөөдрийг хүртэл 4.5 тэрбум төгрөг авсан ч 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирж ажиллаж байгаа хүн алга. Есдүгээр сарын 1-н болоход 20 хүрэхгүй хоног үлдчихээд байхад ийм нөхцөл байдалтай байгаа тул энэ ондоо багтаж ашиглалтад ороход эргэлзэж байна.

Яамны удирдлагууд, дүүргийн удирдлага болон сургуулийн зүгээс ч байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ компани ажлаа дуусгаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч, Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг газар дээр нь үйлдээд ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ өглөө" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд