Ерөнхий боловсролын сургуулиудад 1.8 сая ширхэг сурах бичиг хэвлүүлэн хүргүүлжээ

Ерөнхий боловсролын сургуулиудад 1.8 сая ширхэг сурах бичиг хэвлүүлэн хүргүүлжээ

2024-2025 оны хичээлийн жилд нэг болон 3-11 дүгээр ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая ширхэг сурах бичгийг хэвлүүлжээ.

Тэдгээрийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны 6 дугаар сарын 10-28-ны хооронд хүргэсэн байна. Сурах бичиг түгээх ажлыг “Монгол шуудан” компани гэрээгээр гүйцэтгэсэн аж. Бага ангийн сурах бичгийн хангалт 95-100, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Тэгвэл 6-12 дугаар ангийн хүүхдэдээ сурах бичиг худалдан авах бол shop.aplus.mn цахим хуудсаар захиалах боломжтой.

Харин түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоосон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд ажлын хэсэг гаргаж, 2021 оноос өмнө хэвлэгдсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах, дахин ашиглаж болох эсэх шийдвэр гаргаж ажиллахыг зөвлөсөн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд