Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монте Карло–46” дэлхийн циркчдийн их наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.
Тус бүтээлийн онцлог нь “Монта Карло–46” их наадмын алтан тайзнаа анх удаа зургаа давхарласан хүн рүү хоёр эргэлт хийж, дөрөв давхарласан 9,5 метр өндөр трубатай сандал руу хойшоо хоёр эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт таван сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлсэн явдал юм.
Анх 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Эл явдлаас хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг дахин баталлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ