Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургуулийн газрыг "орон сууц"-ны болгон өөрчилж, хувьдаа өмчилсөн 17 багшийн хэрэгтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Тэрээр "Боловсролын байгууллагын зориулалттай газраас хулгайлж, тэнд нь амины орон сууц барих нь хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй асуудал. Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн хашаан дотор нэр бүхий 17 багш хэдэн жилийн өмнө дотуур байрыг нь хувьчилж авсныхаа дараа газрын зориулалтыг “орон сууц”-ны болгон өөрчилсөн байгаа юм. Энэхүү хууль бус явдал 2019 онд болсон.
Газрын зориулалт нь таван жилийн дараа дуусах байсан. Өөрөөр хэлбэл 2024 оны дөрөвдүгээр сарын 14-нд дуусаж, барилга барьсан байгаа юм. Ийм хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд хариуцлага тооцуулна. Энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа" гэлээ.