Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага хүмүүжигчдийг ар гэртэйгээ цахимаар уулзах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Цахим уулзалт”-ын өрөөг шинээр тохижуулж, ашиглалтад оруулжээ.
Тус өрөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цахим уулзалт зохион байгуулах журам”, цахим уулзалтын өрөөнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу шинээр засварлан үйл ажиллагааг эхлүүллээ.
Ингэснээр алслагдсан газар, сум, орон нутагт амьдардаг, түр хугацааны уулзалтаар ирэх боломжгүй хүмүүжигчдийн гэр бүлийн гишүүдийг цахимаар уулзуулах нөхцөлийг бүрдүүллээ.