Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гал түймэр:
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 8х11 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн Ойчдын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Зам, тээврийн осол:
- Дорнод аймаг, Баянтүмэн сум Цагаандэрс багийн “Цагдаагийн пост” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4.5 км-т/ Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Королла фиэлдер” загварын суудлын автомашин, автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад, зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган Эмнэлэгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
- Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Хамрын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 82 км-т, Замын-Үүд сумаас хойд зүгт 35 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин, “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н/30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллага авч явсан, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас нь гаргасан байсан бөгөөд 1 буцалтгүй нэрвэгдэгч автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Цасанд суусан:
- Сүхбаатар аймаг, Халзан сум Халзан шанд багийн “Шүүт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ 02.05-ны өдрийн 14:00 цагийн орчимд Халзан сумын “Шүүт” гэдэг газраас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Сузуки жимни” загварын суудалын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
эх сурвалж: ОБЕГ