МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажил 2025 оны IV улиралд дуусна

МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажил 2025 оны IV улиралд дуусна

Улсын Их Хурал(УИХ)-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажлын явцтай өчигдөр танилцав.

Шинэ барилга хоёр блоктой байх бөгөөд А блокийн газар шорооны ажил эхэлсэн байна. Харин Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авсан байна. Барилгын ажил 2025 оны IV улиралд дуусаж, ашиглалтад орно гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.

Шинээр баригдаж буй байрны нийт төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд