Зорилтот бүлгийн өрхүүдээс цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг авахгүй

Зорилтот бүлгийн өрхүүдээс цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг авахгүй

2024 онд Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ онд багтаан 74 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2024 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийт 17-г нь дуусгаж, ашиглалтад хүлээн авсан бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүчин чадал 4710-аар нэмэгдэв.

Цаашид 2024 оны наймдугаар сард 5, есдүгээр сард 15, аравдугаар сард 5, арванхоёрдугаар сард 32 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад хүлээн авна. Ингэснээр 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 13,725 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 4280 ороор тус тус нэмэгдэх юм.

Улсын хэмжээнд гүйцэтгэгчээс шалтгаалж удааширсан 30 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авчээ.

МӨН:

Зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй, төсвөөс гаргана.

Хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг нээлттэй болгож, эцэг эх, асран хамгаалагчид уг мэдээлэлд суурилан сонгох боломж олгох хэрэгтэй. Хувийн сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсээр байвал боловсролыг импортлох магадлал өндөр болно.

9-р сарын 1-нд аливаа төрийн гурван өндөрлөг зэрэг аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очиж хүндрэл учруулахгүй, зөвхөн мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ бол багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын баяр байх ёстой гэж Боловсролын яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд