Хөрсний бохирдлыг бууруулахаар

Хөрсний бохирдлыг бууруулахаар "Монголын жорлонгийн ууган холбоо"-той хамтран ажиллана

Байгаль орчны салбарт, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор "Монголын жорлонгийн ууган холбоо"-той “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, "Монголын Жорлонгийн Ууган Холбоо" ТББ ерөнхийлөгч Д.Баасандорж нар гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын бүс, автозамын дагуух үйлчилгээний цогцолбор, нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, байгальд ээлтэй стандартын шаардлага хангасан технологийн оновчтой шийдэл бүхий ариун цэврийн байгууламжийг олон нийтэд таниулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд