Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан Гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендэрт шалгарсан "Илдэнгүн хошуу" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, удирдлагатай холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандаж байна
"Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа: -Монгол Улсад элэгний В, Д вирустэй 450 мянган иргэн байдаг. Үүнээс Дельта вирус нь идэвхжсэн 150 мянган иргэнд уух эм, тарих тариа байхгүй байна. Европын холбоонд дельта вирусын эмчилгээнүүд нэвтрээд явж байгаа. Зэргэлдээ ОХУ-д эмчилгээ нь байгаа боловч оруулж ирээгүй. Эрүүл мэндийн яам улсын төсвөөс орж ирсэн 13.5 тэрбум төгрөгөөс тасалж, оношлуур эмчилгээ, эмч нарын сургалт семинар зохион байгуулсан. Зориулалтын бусар 4.3 тэрбум төгрөгийг өөр зүйл зарцуулсан. Өнгөрөгч арванхоёдугаар сард үлдсэн 9.7 тэрбум төгрөгийн эмийн тендерийг алдартай эмнэлгийн зөвлөх байсан Дагвадорж өөрийн "Илдэнгүн хошуу" ХХК гэх хамаарал бүхий халдвартын эмнэлэг дээр оффислодог компаниараа тендерийн хууль зөрчиж авсан.
Оруулж ирсэн альфа-6 тариа нь C вирусын зориулалтаар анх гарч байсан. Энэ тарианы 80 хувь нь гаж нөлөө үзүүлдэг. Харвалт өгч, сэтгэцэд нөлөөлдөг ийм тариа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага C вирусын тариа байхад нь бүртгэж авсан .Тэрийг нь ашиглаж оруулж ирж байна. Тэрнээс сонгомол хэлбэрийн Д вирусын тариа биш.
Бид нар эсэргүүцэж байна. Эрүүл мэндийн яам 13.5 тэрбумыг зориулалтын бусаар зарцууллаа. Иргэддээ нэг ч төгрөг нь хүрээгүй. ОХУ руу өвчтэй иргэд маань хувиараа зориулалтын тарианд яваад ирсэн. Эрхийг нь авсан. Гэвч мөнгө нь байдаггүй. Цаг минутаар амь нас нь яригдаж байгаа ийм хүмүүс өнөөдөр ирсэн. Д вирустэй хүмүүс хавдарын эмнэлгийг дүүргээд байгаа. Сонгомол тариа нь д вирусыг унтуулдаг тариа. 13.5 тэрбум төгрөгөөр 1000 гаруй хүнийг аврах боломжтой. Эрүүл мэндийн яам бидний шаардлагын хариуг өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэв.
Өмгөөлөгч Б.Буянжаргал: -Улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг В, Д вирустэй иргэдийн эмчилгээнд төсөвлөсөн. Энэ мөнгийг зориулалтын байдлаар зарцуулсан уу гэдгийг хуулийн байгууллагаар шалгуулна. Яагаад хуулийнхаа дагуу тендер зарлаж, өрсөлдөөн явуулаагүй юм бэ. Давуу байдал хэн нэгэнд олгож тендер өгсөн нь хууль бус гэлээ.